citizen of world

................
Сүүлийн үед ТВ, радио, интернэтээр байнга л яваад байгаа, хүн болгоны аманд аялагдаад байгаа дуу бол яах аргагүй "Classic Gem", Заяа нарын хамтарсан Дэндүү давчуу дуу билээ. Тэд энэ дуугаа яагаад өөрсдөө зохиогоод дуулчихсан юм шиг цацаад байнаа??? 1985 онд зохиогдож байсан Ricchi E Poveri - ын Dimmi Quandо хэмээх дуу байна шдээ. Энэхүү 2 дууг доор та бүхэнд харьцуулан хүргэе. Дэндүү давчуу дуу Dimmi Quandо дуутай дэндүү адилхан байна шүү! Үнэхээр шинэ ая, шинэ аялгуу зохиож чадахгүй байгаа бол 20 гаруй жилийн өмнөх сайхан аялгууг дуу болгож болно шдээ, харин эх сурвалжаа дурдсан бол зүгээр байсан юм шигээ... Дэлгэрэнгүй»

Зарим vед vнэхээр дэндvv давчуу мэт санагдах єнєєгийн нийгмийн нєхцєл байдлыг илэрхийлэн дуулсан нэгэн шинэ дуу тєрсєн нь Classic Gem хамтлаг, Татар хамтлагийн дуучин Заяа нарын хамтран дуулсан "Дэндvv давчуу" нэртэй дуу юм. Classic Gem хамтлагийн хувьд хамгийн анхны удаагаа хип хоп жанрын уран бvтээлчтэй хамтран ажилласан нь энэ бєгєєд энэ дууны клипийг "Z Frame" студийн хамт олон бvтээсэн юм байна.
 Дэлгэрэнгүй»

9 настай хөөрхөн бацаан Akon-Dont matter cover

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн ND
9 настай хөөрхөн бацаан Akon-Dont matter cover Дэлгэрэнгүй»

Tatar zaya ft Classic gem-Дэдүү давчуу

2009 оны 11-р сарын 30 Нийтэлсэн ND
за өмнө нь опера болон нөгөө тэнэг зохиолын дуу дуулдаг байсан Classic gem хамтлаг Tatar zayaтай хамтран нэгэн сайхан дуу хийжээ. Дэлгэрэнгүй»

Tsetse 2012 album Full version free download

2009 оны 11-р сарын 27 Нийтэлсэн ND

tsetse,vanquish

За ингээд та бүхэндээ Тsetse-н албан ёсны 3дахь цомог 2012 album


 Дэлгэрэнгүй»

Rihanna – Russian Roulette [шинэ клип]

2009 оны 11-р сарын 27 Нийтэлсэн ND
RANDOM

Рианагийн эргэн ирж буйг зарлах цоо шинэ клип дэлхий даяар нээлтээ хийлээ.

 Дэлгэрэнгүй»

Хэцүү Анги олон ангит киног үзээрэй

2009 оны 11-р сарын 27 Нийтэлсэн ND
Манай ард түмэн бол бас л овоо сериалчин ард түмэн шүү. Ямар сайндаа Солонгос сериалуудын дундуур цацагддаг рекламны үнэ хамгийн өндөр байхав дээ. Монголчуудын өөрсдийн хийсэн нэгэн цоо шинэ сериал гарч эхлээд 2 долоо хонож байгаа билээ. Эзэнгүй айл, Мөрөөдлийн хөлөг онгоц зэрэг сериалуудын дараагаар гарч буй энэхүү МҮОНТ ийн шинэ бүтээлийг онлайнаар Вүүдүү.мн сайт албан ёсоор дамжуулж байгаа аж. Эхний 10 анги нь тавигдсан бөгөөд сериалд дуртай нийт ард түмэндээ дуулгахад таатай байна. Ер нь үзэгчид нилээн ам сайтай байна лээ. Дэлгэрэнгүй»

Дэлхийн сүйрэл 2012 он

2009 оны 11-р сарын 27 Нийтэлсэн ND

2012

Хэрэв өнөөдөр дэлхий дээрх хамгийн сүүлчийн өдөр байсан бол.. гэдэг тухай та ер нь бодож байсан уу? Зарим нэг хүмүүс өнөөдрийг амьдралынхаа хамгийн сүүлчийн өдөр гэж төсөөлж ажилаа хий гэж зөвлөдөг ч дэлхийн бүх хүмүүс маргааш бол сүүлийн өдөр гэж мэдэж буй тохиолдолд юу үүсэх байсан бол? Монголын хувьд юун одоо үүсээд байгаа карентин харин ч бүгдээрээ гадуур сэлгүүцээд эмх замбараагүй байдал бий болох байсан болов уу. Юун нөгөө байгуулсан Оюутолгойн гэрээ, тэрийг зүгээр л март. Ганц олдох амьдралынхаа сүүлийн өдрийг яаж өнгөрүүлэх л бидний хувьд хамгийн том асуудал болох болно. Аз жаргал хором хоромоор хэмжигдэж, хэн нэгэнд хэлж чадаагүй үгсээ хэлж, хийж гүйцээгээгүй үлдсэн зүйлээ хийж, ойр дотныхонтойгоо сүүлийн хэдэн хором оо өнгөрүүлэх байсан байх. Дэлгэрэнгүй»

Амьдралаа өөрчилөх хөгжилтэй аргууд

2009 оны 11-р сарын 27 Нийтэлсэн ND

Нэг хэвийн амьдрал, нэг хэвийн үйлдэлээс залхах үе бидэнд олон тохиолддог. Амьдралын хэв маягаа өөрчилөхийг бид хүсэж байгаа боловч чухам юунаас эхлэхээ мэддэггүй.
Яг ийм асуудалд орсон хүмүүст энэ зөвлөгөөг бичиж байна. Ер нь ямар ч хүн дагаад үзвэл илүүдэхгүй болов уу.

Цаг ашиглалтаа өөрчил.

• Та утас, болоод компьютер ашиглах цагаа багасга. Харин түүнийхээ оронд арай өөр зүйлсийг хийгээд үз.
• Орой болгон орондоо ороод та юу боддог вэ? Ихэнхдээ хэрэггүй зүйлс боддог гэвэл буруутахгүй л болов уу. Гэтэл түүний оронд орой болгон тухайн өдрөө юу хийж бүтээснээ бодож дүгнэж бай.

Инээмсэглэл

• Таныг юу инээлгэдэг болохыг дараагийн хэдэн өдрүүдэд нэг анзаараад үз. Бас өдөрт хэр их инээж байгаагаа анзаар.
• Аль болох их инээж, бусадтай хамт их хөгжилдөхийг хичээ. Эсвэл та байнга олон хүмүүсийн дунд байж, өөртөө цаг завыг бага зарцуулдаг бол аль болох ганцаараа байж, өөртөө их цагийг зарцуулах хэрэгтэй.

Амьдрал, Амьдралын хэв маяг

• Амьдралын хэв маяг гэдэг бол таны худалдан авч буй барааны брэндийн нэртэй холбоотой. Хэрвээ та үнэтэй машин унаж, үнэтэй байшинд амьдардаг бол энэ таны амьдралын хэв маяг. Хэрвээ та өөрт таарсан ажлаа хийж, олон нийттэй уулзаж, тэднээс хүндэтгэл хүлээдэг бол энэ бас таны амьдралын хэв маяг. Харин амьдрал гэдэг бол таны хувьд хамгийн чухал гэсэн зүйлрүүгээ татагдах, түүнийхээ төлөө зүтгэхийг хэлдэг. Тэгэхээр та амьдрал, амьдралын хэв маягаа сайн ялгаж салгах хэрэгтэй. Ингэснээр та хүмүүсийн юу бодож байгааг үл хайхран зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах болно.
• Өөрийнхөө хувьд юу хамгийн чухал байгааг олж мэд. Таныг юу баярлуулдаг вэ? Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ? Та ямар үед аз жаргалыг мэдэрдэг вэ? Зөвхөн түүнийхээ төлөө амьдраад үз.

Зөн совин

• Танд заримдаа гэнэт ямар нэг санаа орж ирэх тохиолдол байдаг уу? Эсвэл сонирхолтой зүүд зүүдэлдэг үү? Тэгвэл та дараагийн хэдэн сар зөн совингоо сайн сонс. Далд ухаан тань танд юу хэлэхийг хичээгээд байгааг мэдэх гээд оролдоод үз. Түүний дагуу амьдралаа явуулаад үз.
• Үүнийг ашиглаад хөгжилдөөд ав. Твгээр орой ямар кино гарахыг таагаад үз. Эсвэл танруу хэн нэгэн утасдвал хэн байж болохыг таа. Та өөрийн зөв совингоо хөгжүүлж болно шүү дээ.

Амьдралаа шинэчлэх

Аливаа шинэ зүйлийг эхлэхэд хуучин зүйлс дандаа саад болж байдаг. Тэгвэл хэрхэн шинэ зүйлсийг амьдралдаа бий болгох ёстой вэ?
• Таны эргэн тойронд ямар зүйлс танд саад хийгээд байна вэ? Тэдгээр зүйлсийн жагсаалтыг гарга. Тэгээд аль болох тэдгээр зүйлсийг өөрөөсөө холдуул.
• Харин хассан зүйлсийнхээ оронд шинэ зүйлсийг гаргаж ир. Тэгэж байж та жинхэнэ амьдралаа өөрчилж чадна.

Тархиндаа цэцэрлэг байгуул

Хүн ямар нэг зүйлийг бодох нь тархинд яг үр суулгаж байгаатай адил байдаг. Хүний амьдрал бодож сэтгэж байгаагаасаа ихээхэн шалтгаална гэдэг. Тэгэхээр бид цэцэрлэгчид л гэсэн үг. Бид сайхан зүйлсийг бодох тусам цэцэрлэг өнгө өнгийн цэцэгсээр дүүрэн байх болно.
• Та өөрийн оюун санааныхаа цэцэрлэгээ ямар байгааг нэг сайн ажиглаарай. Тэгээд муу санаа бодлуудаа зулгааж хаяад сайн бодол санааг суулга.

Та юу бодож байсан юм бол?

Өдөрт хүний тархинд 60000 бодол эргэлддэг. Харин хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол?
• Аль болох сөрөг бодлуудыг өөрөөсөө авч хая. Сөрөг бодлуудаа эерэг бодлуудаар соль. Бодол үйлдлийг бий болгодог, үйлдэл үр дүнг бий болгодог.

Өнгөрсөн муу туршлагуудаа март.

Өнгөрсөн зүйлсийг өнгөрсөн хугацаанд орхиж сурах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхэд гаргаж байсан алдаа, эвгүй байдалд орж байсан муу дурсамжууд санаанд орж, бидний үйлдэлийг хорьж эхэлдэг. Энэ болгонд бид боломжуудыг алдаж байдаг. Тиймээс өнгөрсөн зүйлсийг орхиод, одоо цагт л амьдарч сур. Тэгсэн цагт та амьдралаас боломжуудыг алдахаа болих болно.

Сэтгэлээ илчилж сурах
• Өөрийн талархаж явдаг хүмүүстээ боломж олдох бүрт талархал илэрхийл. Өдөр бүр хүмүүст хэлж байх үгсийн жагсаалтаа гаргах хэрэгтэй.
• Өдөр бүрийг баярлаж өнгөрүүл. Гэхдээ байнга цэнгэх биш, харин сэтгэлээрээ баярлаж байх хэрэгтэй.

Тэнгэр шиг бай !

2009 оны 11-р сарын 25 Нийтэлсэн ND

        О.Дашбалбар: Тэнгэр шиг бай

  Энэтхэг улсад 10 жил бурханы ном үзэж буяны мөр хөөхөөр явсан хүү Д.Гангабаатар, түүний найз Х.Дэлэг нарт зориулмуу

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!

Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!

Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай

Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...

Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...

Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...

Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...

Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...

Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм

Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...

Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина

Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...

Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!

Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Сайн байна уу!

2009 оны 11-р сарын 25 Нийтэлсэн ND

Юуны өмнө миний блогыг уншиж буй танд энэ өдрийн мэнд хүргэе.  

   Блогынхоо нэрнээс болон блогын агуулгаас эхэлсэн нь дээр байх.Citizen of world буюу "Дэлхийн иргэн" ийм нэр өгөх болсон шалтгаан нь монголын оюунлаг,боловсролоо ухамсарласан нийт залуучууд та бүхэнтэй танилцаж чөлөөт цагаа боловсон өнгөрөөх үүднээс блог нээлээ.

Нэрний хувьд дэвтэрлэж үлдээсэн түүхээ сөхвөөс,дэлхийн талыг эзэлсэн агуу монголын хаад ноёд,бахархаад барашгүй түүхтэй ард түмэн билээ.Бидний өвөг дээдэс дэлхийн талыг эзэлж чадсан юм чинь бид өнөө цагийн даяарчлагдсан нийгэмд одоогын монгол залуучууд бид оюун ухаанаараа яагаад дэлхийд ноёрхож болохгүй гэж...

Үүний үүднээс тус нэрийг өглөө. Блогын агуулгын хувьд оюунлаг залуу танд сонсох хэрэгтэй дуунууд,кинонууд,дэлхийн суут хүмүүсийн намтар мэдээ мэдээлэл гэх зүйлүүдээс бүрэлдэнэ.

                      Миний блогтой үргэлж хамт байгаарай!

                                                        Таныг хүндэтгэсэн:

                                                                          Даваанямын Даваадорж